Бие дааж бизнес эрхлэх ажил хийхээс эрсдэлтэй юу?

Тийм ээ, бизнесийн сайн ойлголт мэдлэггүй бол эрсдэлтэй.

Гэхдээ ажил хийх ч мөн адил эрсдэлтэй боловч та эрсдлийг харахгүй байж болох юм.

Ажилтан болон бизнесийн эрхлэгчдийн ялгаа:

1. Орлогын эх үүсвэр

Ажилтан: 

 Ганц орлогын эх үүсвэртэй тул ажлаа алдвал орлогоо алдана.

Бизнес эрхлэгч:

Олон харилцагч үйлчлүүлэгчтэй байх тул орлогыг тараан байршуулдаг. нэг харилцагчаа алдсан ч өөр харилцагчтай байдаг.

2. Тогвортой байдал

Ажилтан:

Бизнес тогвортой байх эсэх нь компаний эзэн таны боссоос шалтгаална.

Бизнес эрхлэгч:

Бизнес тогтвортой байх эсэх нь танаас шалтгаална.

3. Ур чадвар

Ажилтан:

Зөвхөн хариуцсан ажилдаа шаардлагатай ур чадварыг эзэмшиж, гүйцэтгэхэд болно.

Бизнес эрхлэгч:

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулахын тулд олон ур чадварт суралцах хэрэгтэй болно.

4. Орлого ашиг

Ажилтан:

Компани орлого ашиг муу байсан ч тогтсон цалингаа авна. (таныг ажлаас халах хүртэл)

Бизнес эрхлэгч:

Та өөрөө сайн ажиллахаас таны бизнесийн орлого ашиг хамаарна.

Ажил хийхэд нэг л өдөр ажлаасаа халагдах эрсдэлтэй бол бизнес эрхлэхэд эрсдэлээ өөрөө хянах боломжтой.

 

Харин ажил хийдэг хүмүүс бизнес эрхлэх хүсэлтэй бол бизнес эрхэлдэг хүмүүсийн хүрээлэлд орох хэрэгтэй. Ажилтан хүрээлэлд байгаа хүн бизнесийн хаалгыг өөртөө нээж чадахгүй. Орчноо сольж, бизнес эрхлэгчдийн сурдаг сургалт хөтөлбөрт хамрагд. Нэг үгээр хэлбэл та бизнес эрхлэгчдийн галт тэргэнд амжиж суугаарай.

 

Ажлаа хийхийн зэрэгцээ бизнес менежмент, дижитал маркетингийн ур чадваруудаа нэмэгдүүлж ирээдүйд орлогын эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг хүсвэл 1 жилийн хугацаатай бизнесийн хөтөлбөрт оролцох боломжтой юм шүү.