Энэхүү нийтлэлийг Япон улсын Happy Money номын зохиолч Кэн Хонда болон бусад мэргэжилтэнгүүдийн зөвлөмжийн дагуу бэлдлээ.

2023 он дэлхийн хүмүүс эдийн засгийн томоохон сорилт өөрчлөлттэй тулгарна гэсэн хүлээлттэй байна. Ковидын дараах үнийн өсөлт, бараа бэлтгэн нийлүүлэлтийн хомсдол, дайн, шатахуун болон гадаад валютын үнийн хөөрөгдөл гээд олон хүчин зүйлүүд нь улс орнуудын эдийн засагт нөлөө үзүүлэх нь ойлгомжтой болоод байна.

Харин энэ үед бид хэрхэн өөрсдийн мөнгө санхүүгийн сэтгэлзүйг удирдан чиглүүлэх хэрэгтэй вэ?

1. Мөнгөө хүлээж авахдаа таларх, мөнгөө зарцуулахдаа мөн таларх.

Хэрвээ ажил эсвэл бизнесээсээ мөнгө хүлээн авсан бол байгаа мөнгөндөө талархаж, буцаан зарцуулахдаа ч гэсэн талархах хэрэгтэй гэнэ шүү. Бид байгаа зүйлдээ, хүлээж авсан зүйлдээ талархаж байдаг ч мөнгөө зарцуулахдаа “Баярлалаа” гэж хэлдэггүй. Тэгвэл та мөнгө төлж бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээнд мөнгө төлж байгаагийн цаана тантай адил хүн таны төлөө ажиллаж хөдөлмөрлөж байдгийг ойлгож, тэр хүмүүсгүйгээр ганцаараа та эдгээр зүйлийг хийж чадахгүй байх байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, мөнгөө зарцуулж байхдаа талархаад, мөнгөндөө ийн шивнээрэй. “БАЯРЛАЛАА. БУЦААД НАДАД ИРЭХДЭЭ ОЛОН НАЙЗУУДАА ДАГУУЛААД ИРЭЭРЭЙ”

2. Зүрх сэтгэлээсээ асуу.

Та мөнгөтэй боллоо гэхэд зарцуулахаасаа өмнө зүрх сэтгэлтэйгээ ярилцаж, юунд мөнгөө зарцуулах шийдвэрээ гаргаарай. Тухайн мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулахдаа таны зүрх аз жаргалаар дүүрэн байна уу? эсвэл сэтгэл дундуур байна уу? гэж асуугаад зарцуулахад аз жаргалтай байж чадах зүйлдээ мөнгөө зориулах нь танд мөнгө эргээд аз жаргалыг бэлэглэх болно.

3. 2023 онд хөрөнгө оруулалт хийхээсээ болгоомжил.

Ялангуяа үнэт цаас, койн, бусад зүйлд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэж мэргэжилтэнгүүд дүгнэж байна. Түүх 100 жилд 1 удаа давтагддаг нь үнэн бол энэ удаа Wall Street Crash of 1929 буюу 1929 онд давтагдсан хөрөнгө оруулалтын хямрал ахин давтагдах магадлалтай гэж үзэж байна. Энэ нь амархан мөнгөтэй болох хүсэлтэй залуучууд үнэт цаас койнд хөрөнгө оруулалт хийснээс эд баялгаараа хохирч байгаа жишээнээс харж болох юм.

4. Нүдэнд үл харагдах баялагт хөрөнгө оруулалт хийх.

Нүдэнд үл харагдах баялаг гэдэгт итгэл, найдвар, эрүүл мэнд, боловсрол, мэдлэг ур чадвар, таны нийгмийн хүрээлэл найз нөхөд зэрэг орно. Үүний тулд өөрийн мэдлэг чадварт тулгуурлан хүмүүст хэрэгтэй үйлсийг бүтээх хэрэгтэй юм. Хэрвээ та сайхан хоол хийдэг хоол хийх дуртай бол өөртэйгөө адил сонирхол нэгтэй хүмүүсийг нэгтгэн, коммунити үүсгэж, тэдэндээ үйлчлэх нь таны нүдэнд үл харагдах баялгийн хөрөнгө оруулалтыг бий болгох юм.

5. Хямралыг өөрийгөө болон хамт олноо чадваржуулах боломж гэж харах.

Эдийн засгийн хямрал нь хүн төрөлхтөнд ирэхдээ улам хөгжингүй нийгмийн бүтээх, хүмүүсийн ур чадварыг сайжруулах гэж ирдэг. Энэ үеийг давуу тал болгон ашиглаж өнөөгийн нийгэм эдийн засаг, таны санхүү бизнест дэм болох сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаж, өөрийгөө болон баг хамт олноо хөгжүүлээрэй.

6.Өөрөө өөрийнхөө энергийг нэмэгдүүлэх чадвартай байх.

Хэцүү цаг ирэхэд хүн бүр уур уцаартай, сэтгэл дундуур, оюун санааны хямралд өртдөг. Тэгвэл та өөрийнхөө энергийг нэмэгдүүлэхэд зөвхөн та л хариуцлага хүлээнэ. Та өөрөө өөрийгөө сэргээх чадвартай байх хэрэгтэй юм. Мөнгө энерги сайтай хүнд ирдэг тул энергийн түвшингээ үргэлж өндөр байлгахад анхаараарай.

Эцэст нь дүгнэхэд та эдийн засгийн ямар ч нөхцөл байдалтай тулгарсан тайван байж, муу зүйл дээр бус сайн сайхан эерэг зүйл дээр төвлөрөх юм бол өөрт ирж буй зовлон бэрхшээлийг даван туулах гарцуудыг харж чадах болно.

2023 ондоо та нүдэнд харагдахгүй эд баялгаа нэмэгдүүлэхийн тулд сошиал медиаг ашиглан чаддаг мэддэг бүхнээ бусдадаа харамгүй хуваалцан түгээгээрэй. Харин сошиал медиа хэрхэн ашиглахад суралцах, дижитал маркетингийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй бол “Бизнес менежмент Дижитал маркетинг менежмент” 1 жилийн хугацаатай бизнесийн хөтөлбөр танд туслах болно.