Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ бизнесээ өргөжүүлэхэд туслах чухал зөвлөмжийг хүргэж байна. Та эдгээр 5 алхамыг хэрэгжүүлснээр өөрийн брэндийг зах зээлд таниулж, сошиал медиа сувгуудаа амжилттай хөгжүүлэх болно. 

  1. Контентийн хэрэгцээгээ тодорхойлох 

Бизнесээ амжилттай явуулахын төлөө контент бүтээх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг ч яг ямар контент хийхээ мэдэхгүй байх тохиолдол олонтой. Контент нь дотроо олон төрөлтэй бөгөөд өөрийн үйлчилгээ брэндэд нийцсэн контентийн хэв маягийг олох нь маш чухал. Иймд хэрэглэгчид танаас ямар төрлийн контент хүсч байгааг мэдэж байх нь чухал. Контентын хэрэгцээг мэдэж байж сайн контентийг бүтээнэ. Контент нь маркетингийн чухал ашигтай хэрэгсэл. Та бичлэг хийх, блог бичих, богино хэмжээний рийл болон лайв хийх зэрэг аргуудыг ашиглаад хүмүүст өөрийн контентийг бүтээснээр бизнесээ сошиал медиад таниулах боломжтой. Үүний тулд та өөртөө тохирсон контент бүтээх хэлбэрийг олох хэрэгтэй юм. Хэрвээ та дэлгэцийн өмнө өөртөө итгэлтэй ярьж чаддаг бол бичлэг рийлс, лайв, видео хийх, бичих чадвар сайн бол блог, пост бичих гэх мэтчилэн сонгож болно. Хамгийн чухал нь ямар контент хийвэл хүмүүс үзээд худалдан авалт хийх вэ? Таны борлуулалт ашиг нэмэгдэх вэ? гэдгийг сайн тунгаан бодох шаардлагатай. 

Та эхлээд контентийн хэрэгцээгээ тодорхойлж түүндээ тулгуурласан контентийг бүтээж үнэ төлбөргүй хэдий ч үнэ цэнтэй мэдээллийг бусдад түгээж байж бусдад брэндээ таниулж, бизнесээ өргөжүүлнэ. Хэрвээ та хэрхэн яаж контент хийхээ мэдэхгүй байгаа бол “Контент бүтээх” 30 өдрийн сургалттай чалленжи танд туслах болно. Гар утсаа ашиглаад та олон төрлийн сонирхолтой контентууд хийж сурна. Сургалтын талаарх мэдээллийг энд дараад аваарай.

2.Тодорхой байх 

Сошиал хуудас хөгжүүлэхэд заримдаа бид яг юу хүргэх гээд байгаагаа тодорхойлолгүйгээр олон өөр зүйлсийг нийтэлж чухал мэдээллээ орхигдуулсан байдаг. Миний өнцгөөс харахад зарим бизнес эрхлэгчид өөрийн сурталчилж байгаа зүйлээ сайн тодорхойлж чадахгүй бусад зүйлсийг оролцуулан хэрэглэгчдийг төөрүүлэх нь их ажиглагдсан. Тиймээс хийж байгаа контент болон юу хүргэх гээд байгаа зүйл нь тодорхойгүйгээс болоод хүмүүст эргэлзээ төрж үр дүнд нь тэд танаас худалдан авалт хийлгүй өнгөрөх болно. Тиймээс таны контент, сошиал хуудас, бизнесийн санал, үнэ нөхцөл зэрэг тодорхой байх ёстой. Үүнээс гадна бүтээгдэхүүний үнэ цэн нь тодорхой байх ёстой юм шүү. Мөн үйлчилгээний нөхцлийг бүгдийг нь ойлгомжтой, худалдан авалт хийх зам товч тодорхой байж төвөггүй болгох хэрэгтэй. Хэрвээ та эдгээр зүйлсийг тодорхой болгож чадахгүй байгаа бол мэргэжлийн бизнесийн менежмент, маркетингийн зөвлөх ментороос тусламж зөвлөгөө аваарай. 

3.Чанартай суралц 

”Нэг удаа чанартай суралцаад сурсан мэдлэг чадвараа мянган удаа ашигла!” 

Амьдралдаа суралцахад жаахан л цаг гаргаарай. Яагаад гэвэл бид бизнесийн марафонд явж байгаа учир тасралтгүй суралцаж хөгжих хэрэгтэй. Та өөртөө цаг гаргаж суралцах л хамгийн гол зүйл чинь юм шүү. Иймээс өөр дээрээ жаахан ажиллаарай. Завгүй гэх мэт олон шалтгаан бүү тооч. Хэрвээ та ирээдүйд амжилт гаргая гэж бодож байвал яаралгүй чухал зүйл дээрээ төвлөр. Жишээ нь та Америк руу 2 жилийн дараа явна гэж төлөвлөсөн гэж бодъё. 2 жил урт хугацаа гэж бодоод мөрөөдлийнхөө төлөө нэг ч алхам хийгээгүй юм биш биз. Мэдээж алхам хийж өдөр бүр Америкт ирээд ашиглах англи хэлээ сурах хэрэгтэй. Хэдий та завгүй бизнес эрхлээд олон цагаар ажилладаг ч гэсэн өдөр бүр эсвэл долоо хоногт 1 удаа бага ч болов суралцахад цаг гаргаарай. 

4. Чадвартаа итгэ 

Таны санаачилсан эрхэлж буй бизнесийг таниас илүү хөгжүүлж халамжлах хүн байхгүй. Ихэнх бизнес эрхлэгч захирлууд бусдад мөнгө төлж маркетингаа хийлгэх, инфлүүнсэрт найдан өөрийн чадвартаа итгэдэггүй, эсвэл цаг байхгүй гэж олон шалтаг хэлж өөрийгөө чадваржуулахаас зайлхийдэг. Хэн нэгэн таны өмнөөс маркетинг хийн, гэрээнийх нь хугацаа дуусахад цаашид яахаа учраа олохоо байж, цаг хугацаа орлого мөнгө алдаж байдаг. Та чадвартаа итгэ. Нэгэнт та бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудсан байгаа бол бизнесээ цааш өргөжүүлэх бүрэн төгс чадвар танд бий. Өөрийн хөгжүүлэхийг хүссэн чадварыг бичээд тэрэндээ өдөр болгон цаг гарга. Үнэндээ бизнес нь зах зээл эдийн засгийн нөхцлөөс шууд хамаардаггүй. Цаг үетэйгээ зохицож та бизнесийн менежмент маркетингийг хэрхэн хийхээс бизнесийн амжилт шалтгаалдаг. Бизнесээ зах зээлд дасан зохицох чадварыг бий болгох нь танаас хамаардаг.

5.Бизнесийн бүтцийг сайтар тогтоох

Сошиал медиа болон дижитал маркетингийн эрин ирснээр бизнесийн бүтэц, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын нэршил өөрчлөгдөх шаардлагатай тулгарч байна. Бизнес эрхлэгчид шинэ боловсон хүчинг сургаж бэлтгэх, шинэ ажлын байрыг бий болгох алхамууд хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хэрвээ шинэ бүтцийг дагаж ажиллаж чадахгүй ганцаараа ажиллах, дижитал бизнест ажиллах чадваргүй ажилтан баг хамт олон нь бизнесийг хүнд байдалд оруулах болно. Иймээс уламжлалт бүтцээ эргэн хараад, шинэ бүтцийг бий болгоорой. Үүнд хэн нь контент бүтээх, хэн нь блог бичих, маркетинг борлуулалт сошиал сувгаа хэн нь хариуцах гэх мэт ажил үүргийг хуваарийг шинэчлэх цаг нь иржээ.

Бизнес менежмент, Дижитал маркетинг менежментийн зөвлөх ментор Т.Гантуяа