БИЗНЕС МЕНЕЖМЕНТ

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ 6 САРЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР

 

Хөтөлбөрөөр юу суралцах вэ?

Бизнес менежмент, дижитал маркетингийн 6 сарын түргэвчилсан хөтөлбөр нь бизнесийн стратеги, удирдлагын суурь ойлголтууд болон орчин үеийн дижитал маркетингийн чухал арга техникүүдийг цогцоор нь эзэмшүүлэхэд чиглэгдсэн.

Энэхүү хөтөлбөрөөр дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Бизнес төлөвлөлт, зорилго тодорхойлох

  • Санхүүгийн суурь мэдлэг (зардал, ашгийн тооцоо)

  • Баг бүрдүүлэлт, хүний нөөцийн менежмент

  • Брэнд хөгжүүлэлт, үнэт зүйл тодорхойлох

  • Дижитал маркетингийн стратеги боловсруулах

  • Facebook, Instagram, TikTok сурталчилгааг үр дүнтэй ашиглах

  • Контент төлөвлөлт, copywriting, storytelling

  • Influencer маркетинг, e-mail маркетингийн арга техник

  • SEO, Google Ads-ийн үндэс

  • Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, аналитик ашиглалт

Мөн бодит жишээн дээр тулгуурласан даалгавар, төслүүд, маркетингийн кампанит ажлын жишээ бэлтгэнэ.

Бизнес менежмент дижитал маркетинг  хөтөлбөрөөр судлах сэдэв

Бизнес менежмент

Бизнесийн зорилго, төлөвлөгөө, стратегийг хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийн үйл ажиллагаа, нөөц бололцоог (хүн хүч, хөрөнгө, мэдээлэл, технологи гэх мэт) хэрхэн оновчтой зохион байгуулах, төлөвлөх, удирдах талаар суралцах болно. 

Брэндийн дуу хоолой

Брэндийн дуу хоолой нь танай брэндийн бусдаас ялгарах харилцааны хэв маяг, мэдрэмж төрүүлэх өнгө аяс, дижитал илэрхийлэмж ямар байх талаар тодорхойлно. Та брэндийнхээ дуу хоолойг тодорхойлохгүй бол бусад хүмүүс тодорхойлох болно. 

Хувийн брэнд хөгжүүлэлт

Таны хувийн брэнд хөгжүүлэлтэнд хувь хүний чадвар, үнэт зүйл, онцлогийг тодотгож, бусдад итгэл төрүүлэх, нэгдсэн дүр төрхөөр таниулах стратегийн төлөвлөлт хэрэгжүүлэлтийн талаар судлах болно. Хувийн брэндийг бизнестэй холбох чухал болсон.

Санхүүгийн төлөвлөлт тооцоолол

Санхүүгээ зөв удирдан чиглүүлэхийн тулд төлөвлөлт чухал. Орлого зарлага төлөвлөн бизнестээ хэрэгтэй санхүү мөнгөний урсгалыг хянадаг систем аргачлал болон түүнд зориулсан загваруудыг татаж авах боломжтой. Санхүүгийн эрх чөлөөнд хүр.

Дижитал маркетинг

Дижитал маркетингийн тухай ойлголт, брэнд бизнесийн маркетингийн дуу хоолойг тодорхойлж, амжилттай маркетинг хийх аргачлалуудаас суралцах болно.

Сошиал медиа маркетинг

 Сошиал медиа маркетингийн сошиал суваг болох Фэйсбүүк, Инстаграм, YouTube, Linkdln зэрэг платформуудад брэндийн танилцуулга, контент түгээх, удирдах ур чадварыг судална.

Анализ шинжилгээ

Дижитал маркетерийн чухал нэгэн чадвар гүйцэтгэлд дүн шинжилгээг хийх чадвар юм. Анализ боловсруулан дараа дараагийн хэрэгжүүлэх маркетингийн стратегийг тодорхойлно.

SEO

Хайлтын системийн оновчлол Вэбсайт болон контент хайлтын системд бизнесийг дээгүүр байрлуулах зорилгоор SEO тактик боловсруулж, хэрэгжүүлдэг.  Органик урсгалыг нэмэгдүүлнэ.

Контент маркетинг

Чанартай блог, видео, подкаст, сошиал медиа пост зэрэг контентыг бүтээж, хэрэглэгчдэд үнэ цэнтэй мэдээлэл өгөх замаар брэндийн үнэлэмж болон маркетинг борлуулалтыг нэмэгдүүлнэ.

Багаар хамтран ажиллах нь

Маркетинг бол багийн хамтын ажиллагаа байдаг. Хэрэглэгчидтэй болон багтайгаа үр дүнтэй харилцах чадварыг эзэмших болно. Харилцааны ур чадвар нь зах зээлд үнэлэгдэх гол хэмжүүр юм.

Вэбсайт хөгжүүлэлт

Вэбсайт болон хэрэглэгчийн харилцан үйлдлийг сайжруулах зорилгоор UI/UX-ийг оновчлох ажлыг зохицуулдаг. Ингэснээр хэрэглэгчийн худалдан авалтын явц хялбар болж, орлого нэмэгддэг.

Имэйл маркетинг

Маркетингийн имэйл цуглуулах илгээх, хэрэглэгчдийн сонирхлыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх стратегиудыг зохиож хэрэгжүүлэх аргаас суралцана. 

 

AI маркетинг

AI маркетингийг судлан хиймэл оюун ухааныг ашиглан хэрэглэгчийн зан төлөвийг шинжлэх, өгөгдөлд суурилан оновчтой шийдвэр гаргах, контент бүтээх, автоматжуулалт хийх замаар маркетингийн үр дүнг нэмэгдүүлэх талаар судлах болно.

Инфлюнсер маркетинг

Олон нийтийн дунд нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг сурталчлах нь тэдний итгэл даасан байдал, хүрээлэлд тулгуурлан хэрэглэгчийн худалдан авалт, брэндийн танигдах байдалд эерэг нөлөө үзүүлдэг.

Copywriting

Copywriting гэдэг нь борлуулалт, үйлдэлд уриалах зорилготой текст бичих урлаг ба стратеги юм. Энэ нь хэрэглэгчийн анхаарлыг татаж, сонирхлыг өдөөн, итгэл төрүүлж, эцэст нь худалдан авалт хийлгэж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Төлбөртэй зар сурталчилгаа

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндээ олон нийтэд хүргэхийн тулд онлайн болон офлайн сувгуудаар төлбөр төлж байршуулахдаа анхаарах зүйлс болон хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж талаар судлан бодит кэйс дээр ажиллаж сурна.  

ХӨТӨЛБӨРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦВОЛ СЕРТИФИКАТ ОЛГОНО. ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХ ГАЙХАЛТАЙ БОЛОМЖИЙГ ОЛГОНО.

БИЗНЕС МЕНЕЖМЕНТ ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТАЛААРХ ЯРИЛЦЛАГЫГ СОНСООРОЙ.

 

АНУ-д ажиллаж амьдардаг бизнес менежментийн зөвлөх, дижитал маркетингийн коучтай ажиллах боломж

Бид Бизнес менежмент Дижитал маркетинг менежментийн энэхүү хөтөлбөрийг Монголчууддаа зориулан 2020 оноос хойш 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч, MON-USA EDUCATION INC үүсгэн байгуулагч, бизнес удирдлагын менежментийн магистр Т.Гантуяа

 

БИЗНЕС МЕНЕЖМЕНТ ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭГДЭЛҮҮД

Бизнес менежмент Дижитал маркетинг менежмент хөтөлбөрийн оролцогчдод зориулсан БИЗНЕС ДЭМ подкаст

Хөтөлбөр 2025 оны 5 сарын 25 өдөр эхэлнэ. Та амжиж бүртгүүлээрэй.

Day(s)

:

Hour(s)

:

Minute(s)

:

Second(s)

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?

Төлбөрийг Хаанбанк  5168154352  Т.Болортуяа дансанд төлж, 80063395 утсаар холбогдон бүртгэлээ баталгаажуулж,  төлбөрийн баримтыг Gantuya Digital Marketer Business Coach фэйсбүүк хаягт илгээж, хөтөлбөрт оролцох зааварчилгаа болон урилгыг авах болно.

Хэрвээ та АНУ-с оролцох бол төлбөрийг Zelle 202-818-9497 ашиглан Mon-Usa Education Inc компаний дансанд тухайн үеийн ам долларын албан ханшаар төлбөрийг төлөх боломтой. 

БИЗНЕС МЕНЕЖМЕНТ ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ХӨТӨЛБӨР

6 САРЫН ТУРШ БИДЭНТЭЙ ХАМТ ЭРЧИМТЭЙ СУРАЛЦАН БРЭНДЭЭ ХӨГЖҮҮЛЖ

БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭЭРЭЙ.

БИД ТАНД ТУСЛАХ БОЛНО.