DIGITAL CREATOR MENTOR PROGRAM

Өөрийн бусдаас онцгой мэдлэг чадвар туршлагаараа эд баялгийг бүтээн, элбэг хангалуун, эрх чөлөөтэй амьдрах боломжийг Дижитал бүтээгч ментор хөтөлбөр танд бэлэглэх болно.

ДИЖИТАЛ БҮТЭЭГЧ МЕНТОР БОЛМООР байна уу?

Хөтөлбөр 2023 оны 9 дүгээр сарын 10-нд эхэлнэ.

Day(s)

:

Hour(s)

:

Minute(s)

:

Second(s)

Хөтөлбөр хэнд

зориулагдсан бэ?

✅Олон жил ажилласан эрдэм мэдлэг туршлагаа ашиглан онлайн сургалт хөтөлбөр явуулах хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол

✅Дижитал бүтээгдэхүүнүүд дэвтэр, гарын авлага, ном, сошиал медиа загварууд, хуанли, хүснэгтүүд бүтээж, өөрийн брэндийн дижитал бүтээгдэхүүнүүдтэй болж нэмэлт орлого олох хүсэлтэй бол

✅Шинээр бизнес эхлэх хүсэлтэй боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол

✅ Аялж, амарч байхдаа ч бизнесээ тасралтгүй үргэлжлүүлж байх хүсэлтэй бол

✅Бизнес тань шинэ соргог санаа хэрэгтэй боловч хэнтэй ярьж зөвлөхөө мэдэхгүй байгаа бол

✅Хэний ч хараат бус санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилготой бол

✅ Дэлхий аль ч улсаас аль ч хотоос дижитал бизнесийг хийх мөрөөдөлтэй бол

Дижитал бүтээгч ментор хөтөлбөр танд зориулагдсан хөтөлбөр байх болно.

 

 

Хөтөлбөрт яагаад оролцох хэрэгтэй вэ?

✌️Та урт хугацаанд тогтвортой бизнестэй болж, бизнесийн ёс зүйтэй, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэл даасан, үнэ цэнийг өгсөн, жинхэнэ бодит бизнесийн орлогыг бүтээх хүсэлтэй бол оролцох хэрэгтэй. Ирээдүйд орлогоо өсгөе, мэддэг чаддаг зүйлээрээ хүмүүст туслах нууцхан мөрөөдөлтэй бол хөтөлбөрт заавал оролцоорой.

✌️Дижитал бүтээлээрээ дамжуулаад эх орон, улмаар даян дэлхийг сайн сайхан ертөнц болгоход хувь нэмрээ оруулахыг хүсдэг бол оролцоорой. Нэгэнт та хөтөлбөрт оролцсон бол шинээр сурч буй мэдлэг чадвараа ашиглан, хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө өөрийн бизнесээрээ туслан, бусдын амьдралд эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Энэ бол таны амьдралын утга учир байж мэдэх юм шүү.

✌️Хэрвээ танд баг хамт олон, ментор зөвлөхийн тусламж хэрэгтэй бол энэ хөтөлбөр танын оролцох хөтөлбөр мөн.  Хөтөлбөрт оролцогчид бие биенээ дэмжиж, урамшуулсан, бие биенээсээ суралцсан аюулгүй эерэг орчин юм. Энэ хөтөлбөр оюун санааны хувьд нээлттэй бие биедээ дэмжлэг үзүүлсэн жинхэнэ бизнесийн багийн тоглогчдын талбар юм.

Digital Creator Mentor

хөтөлбөрийн судлах сэдвүүд

 

Модуль-1

Таны бизнесийн утга учир

Эхний долоо хоног

Таны бизнесийн утга учир, алсын хараа

Та яагаад энэ бизнесийг зайлшгүй хийх шаардлагатайг тодорхойлж нийгэмд тулгамдсан ямар асуудал бэрхшээлийг хэрхэн өөрийн онцлогоороо дамжуулан шийдвэрлэх арга замыг судлах болно.

Модуль-2

Дижитал брэндээ бүтээх нь

Хоёр дахь долоо хоног

Зах зээлд өөрийн давтагдашгүй шинэ санаанд тулгуурласан  дижитал бүтээгдэхүүнүүдийг бүтээж онлайн сургалт хөтөлбөр боловсруулна. Үүнд: Сургалт хөтөлбөр боловсруулах, ном гарын авлага, дэвтэр тэмдэглэлийг бүтээж сурна.

Модуль-3

Чадварлаг ментор болох нь

Гурав дахь долоо хоног

Та хэний ментор вэ? Хэнд та хамгийн сайнаараа өөрийн мэдлэг ур чадвар туршлагыг өвлүүлж чадах вэ? Таны менторын гайхамшигт хүч чадал, хэзээ ч давтагдашгүй онцлогийг тодорхойлж, хичээл сургалт удирдан чиглүүлэх заах арга зүйн мэдлэг чадварыг эзэмших болно.

Модуль-4

Сургалтын платформ вэйбсайт

Дөрөв дүгээр долоо хоног

Өөрийн боловсруулсан сургалт хөтөлбөрийн хэрхэн вэйбсайтад байрлуулж, ямар платформуудыг хэрэглэж онлайн сургалтын бизнесээ автоматжуулах арга замуудыг судлаж мэднэ. 

Модуль-5

Борлуулалтын ур чадвар

Тав дугаар долоо хоног

Дижитал эринд амьдарч буй орчин цагийн хэрэглэгч худалдан авагчдын сэтгэлзүйд хэрхэн шинэлэг аргаар нөлөөлж, өөрийн бүтээсэн дижитал бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах орчин цагийн маркетинг борлуулалтын мэдлэгийг энэ модулиас судлах болно. 

Модуль-6

Сошиал медиа маркетинг

Зургаа дугаар долоо хоног

Ментор хүнд зайлшгүй байх нэгэн ур чадвар бол бүтээсэн бүтээл сургалт ном гарын авлагуудыг сошиал сувгуудаараа дамжуулан сурталчлан маркетинг хийж, орлогоо ашгаа нэмэгдүүлэх чадвар юм. Тэгвэл танд 5 сошиал медиа суваг болох Фэйсбүүк, Инстаграм, YouTube, Tik Tok, Twitter сувгууддаа хэрхэн контент бүтээж, сошиал медиа сувгуудаа хөгжүүлэх мэдлэг ур чадварыг заах болно.

Суралц

Орчин цагийн дижитал ертөнцтэй
хөл нийлүүлэн алхах боломжоос суралцаж, өөрийн брэндийн дижитал бүтээгдэхүүнийг бүтээхийг суралцаарай. Мөн түүгээрээ контент бүтээж, хэрхэн сошиал медиад
брэндээ таниулахыг суралцах боломжийг танд олгож байна. Хөтөлбөрөөс сурсан мэдлэг ур чадвар таны насан туршийн хөрөнгө оруулалт байх болно.

Бүтээ

Дижитал бүтээгдэхүүнийг бүтээ.
Өөрийн брэндийг бүтээ.
Контентоо бүтээ.
Өөрийн дижитал хөрөнгийг бүтээ.
Өөрийн доторх уран бүтээлчийг бүтээ.
Та амьдралынхаа гайхалтай
түүхийг бүтээгч нь.
Таны уран бүтээлийн аянд бид хамтран туслах болно.

Баяж

Бусдад хэрэгтэй бүтээлийг туурвисан хүмүүн баян амьдардаг. Бусдын дунд од болон гялалздаг. Өөрийн бүтээсэн үнэ цэнийг бусдадаа түгээх өвөрмөц, содон брэндийн дуу хоолойг таниулах сошиал медиа маркетингийн урлагт суралцаарай. Бүтээл нь хүнийг баян амьдруулж, амдралыг утга учиртай болгодог. 

Та бол дижитал ертөнцийн уран бүтээлч

Та өөрийнхөө дотор ямар гайхалтай дуу хоолой
нуугдаж байдгийг мэддэг ч болоосой.
Тэр дуу хоолойгоор энэ дэлхийн олон хүмүүс
дутагдаж байдгийг мэдэрдэгч болоосой.

Өөрийн дотор нуугдаж буй авъяас чадвараа ил
гаргахаас айгаад, хаа нэгтээ буланд
нуугдаж суугаа юм биш биз!

Бид энэ дэлхийд богино хугацаатай л айлчлан ирсэн
уран бүтээлч. Уран бүтээлч туурвих ёстой уран бүтээлээ
бүтээж хийхгүй л бол амьдрал уйтгартай хоосон санагддаггүй
гэж үү?

Өөрийн доторх жинхэнэ эрдэнэс баялгаараа өөрийн болон

өрөөлийн амьдралыг сайн сайхнаар өөрчлөх боломжийг хувь заяандаа бэлэглээрэй.

Digital Creator Mentor Program

6 сарын хугацаатай бизнесийн онлайн хөтөлбөр танд
өөрийн дижитал бүтээгдэхүүнийг бүтээх
болон түүнийг хэрхэн сошиал медиад
амжилттай борлуулах арга стратегийг
алхам алхамаар заасан
таны нүдийг нээсэн
таныг баян тансаг , утга учиртай амьдрах,
мөрөөдлөө биелүүлэхэд
туслах хөтөлбөр байх болно.

Хөтөлбөрийн бонус бэлгүүд

Бүх хичээлүүд 6 сарын нээлттэй байна.

 2 сарын хөтөлбөр дууссан ч ахин 6 сар хичээлүүдээ сургалтын платформоос баталгаажуулан судлах эрх

Зүүм онлайн уулзалт хичээлүүд

6 модуль хичээлийн видео хичээлийг судлахын зэрэгцээ ментороос зөвлөгөө тусламж авах, анги хамт олонтойгоо харилцан ярилцах урам зориг авах зүүм онлайн уулзалтууд

Сургалтын гарын авлага боловсруулах нэмэлт бонус хичээлүүд

Сургалтын гарын авлага боловсруулах нэмэлт бонус видео хичээлүүд нь сургалт хөтөлбөрөө боловсруулахад туслах болно.

Сар бүрийн уулзалт зөвлөгөөний цаг

2 сарын сургалт дууссан ч ахин 4 сарын хугацаанд сард 1 зүүм уулзалтанд оролцох эрх

Сошиал медиа контентын загвар

Сошиал медиа контентын шилдэг санаа болон бэлэн загвар сошиал медиа сувгуудаа хөгжүүлэхэд цагийг хэмнэх болно.

Mentor Community

Бие биенээ дэмжих менторын дэмжлэг баг хамт олонтой болж, зах зээлдээ ганцаараа бус хамт олноор урагш тэмүүлэлтэй бизнесээ хөгжүүлэх ховорхон боломж

Ментор Сертификат

Хөтөлбөрөө амжилттай төгссөн оролцогчдодоо Digital Creator Mentor Сертификат гардаж авч, хаана ч өөртөө итгэлтэйгээр өөрийн сургалт хөтөлбөрийг явуулах эрхтэй болно.

Орчин үеийн мэдлэг ур чадварыг эзэмшинэ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орон АНУ-аас сургалт хөтөлбөр маань болдог  тул хамгийн сүүлийн үеийн шинэлэг үр дүнтэй сургалт хөтөлбөрөөс суралцана.

Сошиал медиа маркетинг борлуулалтын ур чадвар

Сошиал медиа маркетингийн Контент бүтээгч 30 хоногийн аяны видео хичээлүүдийг судлах 12 сарын эрхийг бэлэглэнэ.

Дээрх бонус урамшууллын нийт дүн 20 сая төгрөг тул гайхалтай боломжийг шүүрээд аваарай.

 

Дижитал брэндээр орлогоо нэмэгдүүлэх боломж

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?

 Та сургалтын төлбөрөө төлж баталгаажуулснаар таны хөтөлбөрт оролцох эрх нээгдэх болно. 

Хөтөлбөрийн төлбөр

3,000,000

(Гурван сая төгрөг)

  • Бид жилдээ ганцхан удаа элсэлтээ авдаг тул та дараа жил гэж бүү цагийг алдаарай. 
  • Цөөхөн азтай хүмүүсийг бүртгэж тэдэндээ мэддэг чаддаг бүхий л зүйлээ зааж зөвлөдөг онцгой хөтөлбөр
  • Манай сургалт хөтөлбөрийн оролцогчдын гаргасан бодит үр дүнг Бизнес Дэм Подкастаас энд дарж сонсоорой.
  • Үйлдэл хийж хэрэгжүүлэхэд үр дүн гарах бэлэн системтэй хөтөлбөр
  • Дижитал эдийн засгийн суурийг бүтээнэ.
  • АНУ-д бизнесийн сургуулийн магистрын зэрэг хамгаалсан мэргэшсэн зөвлөх ментороос газар дээр сүүлийн үеийн шинэлэг мэдлэг чадварыг эзэмших онцгой эрхийг өөртөө бэлэглээрэй. 

Манай хөтөлбөр сургалтанд оролцож брэндээ хөгжүүлж, бизнесээ өргөжүүлж буй урам зориг авах гайхалтай түүхүүдтэй танилцана уу.

“Бизнес менежмент Дижитал маркетинг менежмент” хөтөлбөрийн 2021 оны оролцогч Б.Аззаяа байна. Анх энэ хөтөлбөрт оролцохдоо нэг л их Бизнес хийнэ, эхлүүлнэ гэсэн хий мөрөөдөлтэй хүн анх орж байлаа. Тэгсэн бизнес эхлүүлэх үе шат, дараалал, мөн ёс зүй гэдгээ ойлгоогүй байсан. Харин энэ бүхнийг дэс дараалалтай мөн орчин үеийн шинэлэг мэдээллийн аргаар зааж байсан нь “Бизнес менежмент Дижитал маркетинг менежмент” хөтөлбөр яахын аргагүй бусад сургалтуудаас ялгарах онцлог байсан. Хөтөлбөрийнхөө хүрээнд “Америкт амьдрах урлаг” номоо бүтээж, хэвлүүлсэн. Энэ бүх хугацаанд Т.Гантуяа ментор минь хамтран ажиллаж зөвлөгөө, санаагаа харамгүй хэлж тусалж байсан. Тус ном хэвлэгдсэн даруйдаа “Best seller” болж уншигчдын талархалыг хүлээсэн байгаа. Мөн цаашлаад Т.Гантуяа менторынхоо “Mon-Usa” Education хөтөлбөрийн ментор багшаар ажиллаж Америкт сурч, амьдрах хүсэлтэй хүүхэд залуучуудад сургалт хөтөлбөр явуулж байна. “Бизнес менежмент Дижитал маркетинг менежмент” сургалт бол Бизнес эрхлэхийг хүсч байгаа болон, бизнесээ цаашид өргөжүүлж тэлэхэд тань туслах маш өгөөжтэй хөтөлбөр юм. Сургалтын хүрээнд бизнест хэрэг болох орчин үеийн дижитал маркетингийн аргыг давхар сурч бизнесээ дараагийн түвшид хүргэхээр ажиллаж байна.  “Америкт амьдрах урлаг” номын зохиогч Б.Аззаяа

Б.Аззаяа

"Америкт амьдрах урлаг" номыг зохиогч, АНУ Вашингтон ДС хот

★★★★★

Белги улсад Мongolian open school үүсгэн байгуулагч, Өнгө ба имижийн сэтгэлзүй номын зохиогч багш Ш.Чимгээ

 

★★★★★

Даймонд Майнд Хүүхэд хөгжлийн академийн үүсгэн байгуулагч, Бизнес ментор Э.Хишгээ

★★★★★

Crystal Vegan Cosmetics үүсгэн байгуулагч, Бизнес ментор Т.Болортуяа

Таны өнөөдрийн зоримог зөв шийдвэр ирээдүйн амьдралын хамгийн чухал өөрчлөлтийг хийх анхны алхам байх болно.

Та бидэнтэй хамт сурч хөгжихөд бэлэн үү?

Тэгвэл яг одоо хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирэхийг урьж байна. 

Digital Creator Mentor Program 2023

Дижитал бүтээгч ментор онлайн хөтөлбөр