5 өдрийн онлайн bootcamp
AI ба хувийн брэнд хөгжүүлэлт
Имиж, мэдлэг, туршлага, үнэ цэнээ хиймэл оюун ухаантай хослуулан итгэл төрүүлэх хувийн брэндээ бүтээнэ. Хоёр багшийн мэдлэг, бодит туршлага нэг дор.
249,000₮ 149,000₮ эсвэл $45


Энэ удаагийн bootcamp онцлог
Та өөрийн имиж дүр төрх, мэдлэг, туршлага, үнэ цэнээ хиймэл оюун ухаантай хослуулан итгэл төрүүлэх хувийн брэнд бүтээхэд “Гоё санаа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, олон улсын эрх зүйн доктор, инфлюенсер Ч.Ариунжаргал танд туслах болно.
Тэрээр өөрийн хувийн брэндээ бүтээж, компаниа үүсгэн байгуулж, бизнесээ амжилттай удирдаж буй туршлагаа хуваалцана. Харин Т.Гантуяа дижитал маркетинг, AI-ийн практик системээ заана.
Энэ 5 өдрийн дараа та:
- Өөрийн онцлог, үнэ цэнээ тодорхойлсон байна
- Хувийн брэндийнхээ зөв байр суурийг олсон байна
- AI-г бодит дүр төрхтэйгөө зөв хослуулж сурсан байна
- Итгэл төрүүлэх контент бүтээх чадвартай болсон байна
- Брэндээ бизнес, борлуулалт, шинэ боломжтой холбох аргатай болсон байна
Өдөр бүр юу сурах вэ
Өдөр бүр нэг алхам: өөрийгөө таних, харагдах байдал, дуу хоолой, контент, борлуулалт. Өдөр бүр workbook дээр гардан ажиллана.

1-р өдөр • 9-р сарын 28
Би хэн бэ? Брэндийн мөн чанар
AI бүх хүнийг бүтээгч болгож байна. Тэгвэл та юугаараа ялгарах вэ?
- AI эринд хувийн брэнд яагаад хамгийн чухал болсон бэ
- Итгэл үнэмшил, үнэт зүйлс, таны WHY (яагаад)
- Өмнө ба дараа: таны хүмүүст авчрах өөрчлөлт
- Байр суурь (positioning), хамгийн тохирох үйлчлүүлэгч, брэндийн амлалт
Өдрийн үр дүн:Таны брэндийн тодорхойлолт

2-р өдөр • 9-р сарын 29
Visual Blueprint: таныг хэрхэн хардаг вэ
Хүмүүс таныг ярихаас өмнө харж дүгнэдэг.
- Өнгөний сэтгэл зүй ба хувийн имиж
- AI-аар өнгө, загвар, үс засалт, будалтын шинжилгээ хийх
- Өөрийн signature look (танигдах төрх) тодорхойлох
- Сошиал хуудсаа нэг өнгө төрхөд оруулах шалгах хуудас
Өдрийн үр дүн:Таны визуал брэндийн төлөвлөгөө

3-р өдөр • 9-р сарын 30
Итгэл хүлээсэн брэнд ба Brand Voice
Таныг сонсоод л “энэ бол тэр” гэж танидаг байх.
- Брэндийн 6 төрөл, таны брэндийн дүр
- Voice ба Tone: дуу хоолой, өнгө аяс хоёрын ялгаа
- “3 үгийн дүрэм”: брэндээ гурван үгээр тодорхойлох
- AI-д өөрийн хэв маягаар бичүүлэх промпт загвар
Өдрийн үр дүн:Таны Brand Voice гарын авлага

4-р өдөр • 10-р сарын 1
AI дүр + өөрийн дүр
Итгэл төрүүлдэг контентын систем.
- 70/30 харьцаа: хэзээ AI, хэзээ өөрөө камерын өмнө гарах вэ
- AI дүрийн 5 түвшин, тогтвортой AI дүр бүтээх 4 дүрэм
- Ил тод байдал: AI ашиглаж байгаагаа хэрхэн зөв харуулах
- Контентоос DM, Zoom уулзалт руу хөтлөх систем
Өдрийн үр дүн:Өөрийн AI дүр ба контентын систем

5-р өдөр • 10-р сарын 2
AI ашиглан борлуулалт авчрах систем
Брэнд таны бизнест орлого авчирдаг байх ёстой.
- Борлуулалтын шат дамжлага, контентын 4 зорилго, 80/20 дүрэм
- DM скрипт ба зөв үйлчлүүлэгчийг шүүх 3 асуулт
- 5 өдрийн аяллын зураглал: брэндээс борлуулалт хүртэл
- Борлуулалтад AI-г ашиглах 12 арга
Өдрийн үр дүн:Брэндээ орлоготой холбох систем
Багш нар
Бизнес брэнд ба дижитал маркетингийн бодит туршлагатай хоёр багш.

Т.Гантуяа
MON-USA EDUCATION INC-ийн үүсгэн байгуулагч
Дижитал маркетер • Бизнес коуч
9 жилийн туршлагатай дижитал маркетер. SPARKO AI дижитал маркетингийн хөтөлбөрийг үүсгэгч. Бизнес эрхлэгчдэд брэнд, контент, борлуулалтын системээ AI-аар бүтээхэд тусалдаг.

Ч.Ариунжаргал
“Гоё санаа” ХХК-ийн үүсгэн байгуулагч
Инфлюенсер • Бизнес брэнд коуч
Олон улсын эрх зүйн доктор. Хувийн брэндээ бүтээж, “Гоё санаа” ХХК-ийг үүсгэн байгуулж, бизнесээ амжилттай удирдаж буй бодит туршлагаа хуваалцана.
Хэрхэн бүртгүүлэх вэ
Бүртгэл 4 алхамтай, хэдхэн минут.
- “БРЭНД” товчийг дарнаТөлбөрийн дансны мэдээлэл гарч ирнэ.
- Төлбөрөө шилжүүлнэГүйлгээний утга дээр фэйсбүүк нэр, утасны дугаараа бичнэ.
- Фэйсбүүк пэйжийн чатаар бичнэТөлбөрийн screenshot зургаа чатаар илгээж бүртгэлээ баталгаажуулна.
- Заавраа хүлээж авнаСургалтын менежер 24 цагийн дотор оролцох зааврыг хүргэнэ.
AI ашигладаг төдий биш, өөрийн өнгө төрхтэй брэнд бүтээе
2026.09.28-наас эхэлнэ. Өдөр бүр 21:00 цагт Zoom-ээр уулзана.