20 гаруй жилийн өмнө бизнесүүдийг тухайн байршил дахь иргэд нь л мэддэг байлаа. Бизнесээ өөр байршилд өргөжүүлж, тэлэхийн тулд тухайн байршилд амьдарч буй иргэдэд танилцуулахдаа өндөр төлбөртэй радио, телевиз, сонин сэтгүүлийн заруудаар сурталчилах цор ганц арга замтай байсан. 

Харин өнөөдөр бол өөр болжээ. Та онлайн интернэтэд суурилан бизнесээ вэйбсайт, сошиал медиа, контентуудаараа дамжуулаад хязгааргүй олон хүнд хүргэх боломжтой болсон. 

Орчин үеийн бизнес дижитал хэлбэрт шилжснээр танай бизнесийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон хүмүүстээ зориулж бизнестэйгээ холбоотой сонирхолтой эсвэл худалдан авагчиддаа ашиг тусаа өгөх нийтлэл контентгүйгээр цаашид амжилттай борлуулалт хийхэд хүндрэлтэй болж байна. 

Иймээс wordpress.com вэйбсайтууд сард 70 сая блог бичлэг бүтээгдэж дэлхийн хүмүүст хүрч байна. 

Шинэ дижитал эрин бизнесийн бүх салбарт сорилтыг авчирч байна. Үүнээс өмнөх үед өнөө үе шиг контент бүтээх шаардлагагүй байлаа. Өрсөлдөгчдийн тоо цөөн, мөн байршилдаа танигдсан бол найз нөхөд, хөршүүдээрээ дамжуулан борлуулалтаа хийж болдог байсан. 

Харин өнөө үед тантай адилхан бизнесүүд таны ганц өрсөлдөгчид биш болжээ. Хэрэглэгч худалдан авагчид дижитал эрин цагтаа хөл нийлүүлэн, үүнд тохирох стандартуудыг бүхий л төрлийн бизнесүүдээс хүлээж байна. 

Жишээ нь хэрвээ та зоогийн газрын бизнестэй бол таны хоолны меню танай вэйбсайт дээр байгааг харахыг хэрэглэгчид хүсч байна. Хэрвээ менюгээ вэйбсайтдаа байрлуулаагүй бол яагаад хэрэглэгчдэдээ зориулсан энгийн зүйлсээ хийчихдэггүй юм бол гэж хэрэглэгчиддээ гологдож эхлэж байна гэсэн үг юм. 

Иймээс дижитал эриний бизнесийн онцлог таныг зөвхөн бизнесийн өрсөлдөгчидтэй нь зэрэгцүүлэн харах бус өөр бизнесийн салбаруудын дижитал хүлээлт, туршлагаар үнэлэх болоод байгаа юм. 

Хэрвээ та бизнесээ дижитал эринтэй хөл нийлүүлэн алхаж, хөгжүүлэхийг үнэлэхгүй тоомжиргүй хандах юм бол эцсийн үр дүн бол ойлгомжтой бөгөөд таны бүтээгдэхүүн үйлчилгээний өндөр чанараас шалтгаалахгүйгээр та зах зээлд буй боломжит худалдан авагч, үйлчлүүлэгчдээ алдах болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нөгөө талаас таны бизнесийн зах зээлд нэвтрэх шинэ өрсөлдөгчид дижитал маркетинг менежментийг хэрэгжүүлснээр таны бизнесийг өсөлтийг хэд дахин бууруулж өөрсдийн байр суурийг эзлэх болно. Уламжлалт аргаар бизнесээ явуулж буй бизнес эрхлэгчдийн хувьд тэдгээртэй өрсөлдөх боломжгүй юм. 

Дижитал эринд зохицохыг хүссэн бизнесийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгчид эсвэл шинээр бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд цаашид бизнесээ амжилттай удирдан чиглүүлэхэд зайлшгүй шаардлагатай ур чадваруудад шинийг санаачлах бүтээх , бичин нийтлэх чадвар, төлөвлөх чадварууд орж байна. 

Өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн, үйчилгээний талаар бичиж болон ярьж танилцуулах чадварыг эзэмшсэн хүмүүс дээрх ур чадварыг эзэмшээгүй хүмүүсээс илүү давуу талтай байна. 

Дижитал маркетингийг бизнестээ нэвтрүүлэхэд онлайн орчинд интернетэд өөрийн вэйбсайттай болох, контент бүтээхээс эхлэх юм. Эхэн үед дижитал маркетинг менежментийг бизнестээ нэвтрүүлэхэд суралцах мэдэх ёстой технологийн мэдлэгт цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг шаардах нь гарцаагүй. 

Харин та одоогийн ур чадвараа сайжруулахад цаг хугацаа гаргадаггүй, шинэ юм сурч мэдэхээс хойш сууж байгаа бол таны бизнес ч мөн зах зээлийн сорилтоор амь аврагдах магадлал нь багасах болно. 

Иймд цаашид та бизнесээ тогтвортой хөгжүүлж, өсгөх хүсэлтэй бол эрс өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөө суралцахаас эхэлж бизнесийн контент бүтээх, блог видео хийх, дижитал маркетинг менежментээс суралцахад цаг хугацаа, мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийгээрэй. 

Үүний үр дүнд ирээдүйд та их хэмжээгээр ашиг орлогоо нэмэгдүүлэн, өсгөх болно.

Одоогийн сорилттой нүүр тулж буй бизнес эрхлэгчид болон шинээр бизнесээ нээх хүсэлтэй байгаа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх “Бизнес менежмент, Дижитал маркетинг менемент” онлайн хөтөлбөрийг бид зохион байгуулж байна.