Энэ удаагийхаа блогоор та бүхэндээ өөрийн мэдлэг туршлага дээр үндэслэн хэрхэн брэндээ таниулах маркетингийг үр дүнтэй хийж, борлуулалтаа нэмэгдүүлэх талаар бичлээ.
1.Брэндийн дуу хоолойг таниулах контент бүтээх
Одоо цагт сошиал медиа эрчээ авч өдөр ирэх тусам бидний амьдрал хүчтэй нөлөөллийг үзүүлсээр байна. Үүнийг дагаад бизнес эрхлэгч бид өмнөх уламжлалт аргаараа бизнесээ өргөжүүлж амжилтанд хүрэх маш хэцүү болжээ. Харин сошиал медиа бол таны брэндээ таниулах гол суваг гэж хүлээж авах хэрэгтэй болжээ. Бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сургалт, хөтөлбөр брэндээ таниулах гээд бүх зүйл нэг чанар стандарттай болчихсон. Тиймээс олон жил бизнес эрхэлж хөл дээрээ тогтсон хэдий ч сошиал медиа ертөнцөд хөл тавьж контент бүтээхгүй л бол бизнесээ өргөжүүлэх хэцүү байх биз ээ. Өрсөлдөөнгүй бизнесийг бүтээх цорын ганц зам бол өөрийн брэндийн дуу хоолойг таниулсан цаг үеээ олсон контентуудыг бүтээх юм.
2.Маркетингийн чиг хандлага
Брэндээ таниулахын тулд одоо цагийн маркетингийн чиг хандлагыг сайн судлах хэрэгтэй. Ковидын үед хүмүүс ихэнх цагаа сошиал орчинд өнгөрүүлдэг байсан бол одоо ихэнх цагаа гадуур ажил амжуулах, хамт олон,найз нөхөдтэйгөө уулзахад зарцуулж байна. Тиймээс сүүлийн үед хүмүүсийн сошиал орчинд өнгөрүүлэх хугацаа багассан. Иймд хэрэглэгчдийн анхаарлыг богино хугацаанд татаж байж та брэндээ таниулж, маркетингийг үр дүнтэй хийж чадна. Энэ хугацаа нь эхний ээлжинд 4 секунд байна. Энэ 4 хоромд та хэрэглэгчийн анхаарлыг татаж чадвал таны хийсэн контент брэндээ таниулахад нэг алхам ойртлоо. Тэгэхээр та энэ хугацаанд анхаарлыг нь татаж чадахгүй л бол маркетинг нь амжилтгүй болж цаашдаа 30-40 минутын гоё контентууд хийсэн ч үр дүнгүй болно.
Тэгэхээр маркетингийн чиг хандлага маань юун дээр төвлөрч байна юэ? Гэвэл АНХААРАЛ ТАТАЛТ, ТӨВЛӨРӨЛТ юм. Тик ток апплекейшн одоо ийм алдартай олон хэрэглэгчтэй байгаа нь богино хугацаанд хэрэглэгчийн анхаарлыг сайн татаж чадсантай холбоотой. Үүнийг дагаад фэйсбүүк инстаграм рийл гэх богино хугацааны бичлэг нийтлэх шинэ цэстэй болсон. Энэ боломжийг ашиглан контент ийм богино хэмжээний бичлэгийг тууштай бүтээгээрэй. Видеоноос гадна блог, зурган мэдээллийг ч ашиглан брэндээ таниулах боломжтой.
3.Автоматжуулалт
Бид өмнө нь хүмүүсийг удирдаж маркетингийг хийлгэдэг байсан бол одоо үед роботуудыг удирдах чадвартай байх хэрэгтэй болжээ. Та роботыг үр дүнтэй ашиглаж сурснаар таны маркетинг илүү үр дүнтэй байх болно. Жишээ нь: Чатбот таны ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй цаг хугацааг хэмнэж таны өмнөөс хэрэглэгчдэд хариу өгч байгаа юм.
Өдөр ирэх тусам автоматжуулалтын олон шинэ технологиуд гарч байна. Иймд сүүлийн үед маркетингийн менежерээс илүү сошиал медиа мэргэжилтэн, дижитал маркетер зэрэг сошиал автоматжуулалтад суурилсан мэргэжлүүд эрэлт өндөртэй болоод байгаа юм. Энэ шинэ технологиудын нөлөөгөөр та роботуудыг хурдан ашиглаж сурахгүй бол асар хурдацтай хөгжиж байгаа нийгэмд тэсч үлдэх нь хэцүү болоод байна.
4.Байгаа боломжуудаа бүрэн дүүрэн ашиглах
Одоогийн байдлаар эдийн засаг муу байгаа хандлагатай байна. Иймээс олон шинэ хэрэглэгчтэй болохоос илүүтэйгээр хуучин харилцагчиддаа зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг илүү гаргах юм бол та илүү амжилттай байх болно.
Үүнээс гадна гадаадын олон бизнес эрхлэгч залуучууд ганцаар ажиллахаас илүү бусадтай хамтарч ажиллахыг илүүд үздэг болжээ. Иймээс ганцаар бизнесээ хийгээд яваад байвал бизнес амжилтгүй болох магадлалтай. Тийм учраас нэг нэгнийгээ дэмжсэн байдлаар афиллиат маркетинг хийх гэх мэт …аргуудыг ашиглаарай. Үүнээс улбаалаад хамтарч ажиллах хүнээ сонгох том сонголт гарч ирнэ. Сонголтоо хийхийн тулд бизнесийн түүхийг нь хараарай.
5.Өөртөө мэдлэг чадварын хөрөнгө оруулалтыг хийх
Дээрх алхамуудыг хэрэгжүүлж маркетингийг үр дүнтэй хийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд шинэ техник технологи, сүүлийн үеийн дижитал орчинд ажиллаж сурах хэрэгцээ гарч ирж байна.
Тэгвэл та энэ оныхоо сургалт хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргаарай. Жишээ нь өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтад хамрагдах , өөртөө хөрөнгө оруулалт хийх гэх мэт. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн хувьд сошиал медиа ашиглаж контент хийх мэдлэгтэй байх чухал юм. Цаашлаад дижитал маркетингийн мэдлэг чадварыг эзэмших хэрэгтэй байна.
Бизнесээ хөгжүүлье гэвэл нь та өөрөөсөө эхлэх хэрэгтэй шүү.
Хэрвээ танд маркетинг борлуулалтаа сайжруулах сургалт хөтөлбөр хэрэгтэй бол манай 1 жилийн бизнесийн цогц хөтөлбөр болох Бизнес менежмент дижитал маркетинг менежмент хөтөлбөрт оролцоорой.