Контент нь таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл хөтөлбөр сургалтыг олонд таниулах мэдээлэл юм. Энэ нь таны брэндийг өргөжүүлж хөгжүүлэхэд чиглэгддэг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэрэгцээт мэдээллийг лайв , видео, пост, блог нийтлэл зэргээр олонд түгээхийг хэлж байгаа юм. Үүнийг бид сошиал медиа, радио телевиз, интернет вэйбсайтаар дамжуулан түгээдэг. Тэгвэл бид яагаад контент бүтээгч болох хэрэгтэй талаар ярилцацгаая. 

Та бүхэндээ контент бүтээхийн 10 ид шидийг хүргэж байна. 

1.Дагагчид танаас салдаггүй. 

Та брэндээ хөгжүүлье, бизнесээ өргөжүүлье, илүү орлого олъё гэсэн зорилго тавьсан бол таны бизнесийг сонирхдог сошиал медианы дагагчид хэрэгтэй. Дагагчид гэдэг өөрөө хүмүүс шүү дээ. Тэгвэл та дагагчдыг бий болгож тэднийг хэрэглэгч үйлчлүүлэгч болгон хувиргах хүртэлээ тэднийг алдахгүй байх арга нь сайтар бэлдсэн контентыг бүтээх байгаа юм.

2.Сошиал медиад хүмүүсийн урсгалыг татаж оруулдаг. 

Контент бүтээснээр маш олон хүмүүс таны бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол ихсэж, тэд илүү лавлаж мэдээлэл авахын тулд сошиал хуудсыг тань дагах болно. Үүнээс гадна бусадтай хуваалцах болно. 

3. Дагагчдын итгэлийг олж авдаг. 

Хэрвээ та борлуулалт сайн хийхийг хүсч байх юм бол дагагчдынхаа итгэлийг олж авах хэрэгтэй. Хэн танд итгэнэ тэр хүн танаас худалдан авалт хийж байдаг шүү дээ. Өдөр болгон контент хийж сошиал хуудсаа идэвхитэй байлгавал хүмүүс танд итгэж, энэ компани найдвартай юм байна гэдэг итгэлийг бусдад төрүүлж байдаг. 

4. Борлуулалт хийхэд тусалдаг. 

Хэрвээ та борлуулалттай холбоотой мэдээллийг хүмүүст хүргэхгүй бол хүмүүс таны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдэж чадахгүй. Үр дүнд нь танаас хэн ч худалдан авалт хийхгүй. Иймд бид контентоороо дамжуулж борлуулалтаа дэмжих нь нэн чухал. Тиймээс контентийн тусламжтайгаар бид ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг юм. 

5. Дагагчдыг харилцагч болгон хувиргадаг. 

Дараагийн нэгэн ид шид нь та контент бүтээснээр дагагчдаа харилцагч болгон хувиргаж чадна. Таны контент мэдээллийг анх удаа сонссон хүн ахин 32 удаа давтамжтайгаар танай брэндийн мэдээллийг харж байж худалдан авагч болдог гэсэн судалгаа бий.

6.Чанартай, тогтмол контент гаргах нь хайлтын системд дээгүүр гарч ирэхэд тусалдаг. 

Хүн бүр өөртөө хэрэгтэй байгаа мэдээллүүдийг гүүгл, фейсбүүк, инстаграм гэх мэт сошиалд хайлтын хэсэгт бичээд л мэдээллээ авч чадна. Ийм болохоор бид контент бүтээж байж л өөрийн бизнесээ хүмүүст танилцуулж илүү олон харилцагчдыг бий болгох болно. 

7. Сайн контент таныг салбартаа тэргүүүлэгч мэргэжилтэн гэдгийг баталж байдаг. 

Та жин хасах бүтээгдэхүүн зардаг байлаа гэж бодъё. Та өдөр бүр пост бичиж чанартай бичлэгүүдийг хийснээр бусад зарж буй компаниудаасаа ялгарч тэргүүлэгч нь гэдгээ баталж чадна. Таныг энэ салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдэгт хүлээн зөвшөөрүүлдэг.

8.Бизнесээ брэндээ таниулах боломж 

Таны брэндээ хөгжүүлж бизнесээ таниулах алтан боломж бол контент. Контентоор дамжуулж таны фэйсбүүк хуудас хөгжинө, таны бусад сошиал медиа хөгжинө. Контентгүйгээр сошиал медиаг хөгжүүлэх ямар ч боломж байхгүй. Өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж зорилгоо биелүүлээрэй. 

9.Үнэнч фенүүдийг бий болгодог. 

Контентийн бас нэгэн ач тус нь та үнэнч фенүүдтэй болох болно. Таны мэдээллийг өдөр бүр авч буй хүмүүс таныг дэмжих болно. Яагаад гэвэл та тэдэнд зориулж алтан цаг, эрдэнэ мэт мэдлэгээ зориулж үнэ төлбөргүй хэрнээ үнэ цэнэтэй контентийг бүтээж байна шүү дээ. Үүнийг хүмүүс үнэлдэг хүндэлдэг.

10.Таны мөнгийг хэмнэнэ. 

Хэрвээ та өөрөө контент хийгээд сурчихвал маш олон боломжуудыг өөртөө бий болгоод зогсохгүй маркетинг болон борлуулалтандаа их мөнгө зарлагадахгүйгээр мөнгөө хэмнэж чадна. Та өөрөө контент хийж сурснаар бусдад мөнгө төлж контент маркетингийг хийлгэх мөнгөө хэмнэх болно.

Тэгвэл зарим хүмүүс контент бүтээхийг хүсдэггүй. Чухам ямар шалтгаан юм бол? 

Үүнд маш олон шалтгаан байдаг.Фейсбүүкээ нээгээд орхичихсон, пейжээ нээгээд орхичихсон, хэдэн пост хийсэн эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зургийг оруулаад больчихсон ч юм уу ийм байгаа бол таны дараагийн шатны хийх ёстой зүйл бол контент хийж сурах. 

Тэгвэл контент хийж сурахдаа чухалчилж үзэх зүйл бол орчин үеийн платмормууд дээр хэрхэн амар хялбар аргаар контент бүтээж сурч ашиглахыг мэдэх хэрэгтэй. Хэдий би эдгээр арга техникүүдийг мэддэг ч гэсэн маргааш ямар контент хийх вэ? гэдэг дээр их гацдаг. Тиймээс ямар контент хийвэл хүмүүс сонирхох вэ? гэсэн чиглэл  хэрэгтэй.  

Бид КОНТЕНТ БҮТЭЭГЧ 30 хоногийн сургалттай чалленжийг бизнес эрхлэгчдэдээ зориулж санаачлан хэрэгжүүлж байна. 30 хоногийн сорилтыг амжилттай давахад контент бүтээхийг алхам алхамаар зааж, контентийн сэдвийн санааг өгч, төлөвлөгөөгөө гаргаж амжилттай өдөр бүр 1 сарын турш сошиал медиадаа идэвхитэй байж, бизнесээ хөгжүүлэхэд туслах болно. 30 хоногийн туршид үзэх видео хичээл нь ойлгомжтой бөгөөд зүүм хичээлээрээ заавар зөвлөгөө өгөөд тулгарч буй асуудлуудаа ярилцдаг учраас та зөвхөн тууштай хичээнгүй суралцахад л болно.

Та КОНТЕНТ БҮТЭЭГЧ 30 хоногийн сургалттай чалленжийг сонирхож байвал энд дараад бүртгүүлээрэй.

Бизнес менежмент, Дижитал маркетинг менежментийн зөвлөх ментор Т.Гантуяа