Starving artist гэж хэн бэ?

Энэ нь маш олон гайхалтай авъяас чадвар, уран сэтгэмж бүхий шинэлэг санаа гаргадаг түүгээрээ уран бүтээл бүтээх боловч зах зээлд нийлүүлж чаддаггүй, эдийн засгийн хувьд тарчиг ядуу байх хүмүүсийг хэлдэг. Үнэхээр үзэсгэлэнтэй уран бүтээл гаргадаг зураач амьд ахуйдаа зурсан зургаа хүмүүст хүргэж чадалгүй насан туршдаа ядуу амьдарсан байдаг жишээнүүд олон бий. Үүнийн нэг нь алдарт зураач Vincent Van Gogh. Түүний нас барсны дараа хүмүүс ямар гайхамшигтай уран бүтээл бүтээснийг нь анзаарч тэр зургууд нь хэдэн сая долларт үнэлэгдэхүйц зураг болж хувирсан байдаг. 

Тэгэхээр та зураг зурдаг ч юмуу гоё уран бүтээл хийдэг хүн байлаа гэхэд уран бүтээлээ олон хүнд хүргэхийг зорих хэрэгтэй юм. Энэ бол таны бизнес. Та бизнес хийгээд тэр бизнесдээ мэдлэг чадвараа тултал нь зориулаад  Starving artist  болохоос сэргийлэх хэрэгтэй. Маш гоё шинэлэг санаа таны толгойд бий. Тэрийгээ яг хэрэгжүүлээд бүтээгдэхүүн болгоод гаргахад бол бидний хийж болох хамгийн амархан зүйл. Хамгийн хэцүү зүйл нь юу вэ? гэхээр таны санаачилсан уран бүтээл эсвэл бүтээгдэхүүн зах зээлд танилцуулагдаад  нийлүүлэгдэх сурталчлах дараагийн шат юм.

Бид бүтээгдэхүүнээ гаргаад уран бүтээлээ хийгээд явж болж байна. Гэхдээ маркетинг борлуулалтаа сайтар хийх нь хамгийн чухал. Тэгэхээр хийсэн зүйлээ сошиал медиаг ашиглан зах зээлд таниулах хэрэгтэй. Starving artist буюу өлсгөлөн уран бүтээлч болохгүйн тулд яах ёстой вэ? гэхээр бид үнэ төлбөргүй апплекейшнуудыг ашиглаад контент бүтээх хэрэгтэй. 

Маркетинг бол тасралтгүй үргэлжлэх цикл байдаг. Маркетинг зогсчих л юм бол таны уран бүтээлд мөнгө орж ирэхгүй, бизнес тань өргөжихгүй. 

Тэгвэл энэ контент гэх зүйлийн ид шид нь юу вэ? 

1. Зах зээлд мэдлэг мэдээллийн хувь нэмэр оруулах 

Үнэ төлбөргүй контент хийгээд л байна. Үр дүнд нь яг борлуулалт орж  ирдэг юмуу? Зар суртачилгаа оруулаад л болно гэх бодолтой хүмүүс их олон байдаг. Яагаад заавал контент гээд байна вэ? гэхлээр одоо цагт зар суртачилгаа сонсоод худалдан авалт хийдэг хүн бараг л байхгүй. Хэрэглэгчид контентоор дамжуулан танай бүтээгдэхүүнийг мэдрэхийг хүсдэг болчихсон. Тэгэхээр контентгүйгээр бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар бодох хэрэггүй биз ээ. 

2.Салбартаа тэргүүлэгч мэргэшсэн гэдгээ батлах 

Та үнэхээр салбартаа олон жил өөрийн чиглэлээрээ явчихсан бол бусдад тэргүүлэгч мэргэшсэн гэдгээ батлах хэрэгтэй. Хэрхэн батлах вэ? гэвэл контент хийж блог бичиж сошиал медиагаа идэвхитэй хөгжүүлж , өдөр бүр тасралтгүй тууштай маркетинг сурталчилгааг хийх хэрэгтэй. Хийж байгаа контентуудаараа дамжуулаад би энэ салбартаа тэргүүлэгч нь шүү гэдэг дохиог өгч байдаг. 

3.Бизнесээ дараагийн түвшинд гаргах 

Та контент хийж бусдад үнэ төлбөргүй хэрнээ үнэ цэнтэй мэдээлэл өгөхийн хэрээр та өөрөө өсөж байдаг үүнийгээ дагаад таны бизнес ч хөгжиж дэвшиж байдаг. Гэхдээ ганцхан өдөр контент хийгээд арван мянга эсвэл зуун мянган дагагчтай болно гэж байхгүй. Үүнээс гадна нэг өдөр сайн борлуулалт хийгээд дараагийн өдөр нь хийхээ больчихвол энэ бизнес эрсдэлтэй болж хувирна. Бага багаар алхам алхмаар урагшилсны үр дүнд таны харилцагчид өдөр ирэх тусам нэмэгдэх болно.  

Контент бүтээхэд гурван түвшин бий .

Манай бүтээгдэхүүнийг аваарай гэх шахалт бол хийх хамгийн эхний түвшин. Үүнийг илүү дэлгэрүүлж хүмүүсийн худалдана авалтын шийдвэр гаргахад туслах контентүүдийг хийж байх нь чухал юм.

Контент бүтээх түвшин нэмэгдэх тусам таны бизнесийн түвшин нэмэгдэж байдаг.

Хоёр дахь түвшин нь ямар байх вэ? гэхээр хүмүүсийг мэдлэгжүүлсэн чадваржуулсан мэдээлэл өгсөн контент. Жишээлбэл: Та аяга таваг гал тогооны хэрэгсэл худалдаалдаг бол ямар аяганаас цай уувал хүний биед сайн бэ?  Эсвэл та гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг бол арьсаа өглөө оройд арчлах зөвлөгөөг хуваалцах болох юм.

Гурав дахь түвшин нь бусдын оюун санаанд хувь нэмэр оруулсан ном бичих сэтгүүл нийтлүүлэх юм. 

4.Брэндийн дуу хоолойгоороо ялгарах 

Контент хийхэд таны илэрхийлж байгаа санаа бусад контенттэй адилгүй өөрийн гэсэн онцлог шинжийг бий болгож байдаг. Энэ бол бусдад таны брэндийн дуу хоолойг контентоор дамжуулж таниулж байгаа хэрэг. Мөн таны хийсэн контент бусдаас брэндийн дуу хоолойгоороо ялгарах болно. Брэндийн дуу хоолойгоо тодорхойлсон цагт та бизнесээ илүү эрч хүчтэйгээр үргэлжлүүлэх болно. 

5.Олон сая хүмүүст зэрэг хүрэх боломж 

Сошиал сувгуудаараа дамжуулах бүтээсэн контентоо түгээх нь зардал багатайгаар хэдэн сая хүмүүст бизнесээ таниулах боломжийг олгодог. Орчин үед бизнесийн контентуудыг олон хялбар аргуудаар хийж бүтээх болсон. Та заавал мэргэжлийн дизайнер эсвэл найруулагч байх шаардлагагүй болсон. Хамгийн ойрын жишээ нь бид хаанаас ч хамаагүй хүссэн үедээ төлбөргүйгээр сошиал платформуудыг ашиглан контент бүтээж чадна. Та бизнес хийж л байгаа бол контент бүтээж, бизнесээ сошиал сувгуудад байршуулж, олон түмэнд танигдах чадварт суралцах зайлшгүй хэрэгтэй. Иймээс бид “Контент бүтээгч” 30 өдрийн сургалттай чалленжийг онлайнаар зохион байгуулж байна.

Та дэлхийн хаана ч байсан энэ сургалтанд оролцох боломжтой. Би 30 өдрийн хичээл ахин дахин судлах боломжтой байдаг шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дараад аваарай.

Бизнес менежментийн зөвлөх , Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа