AI-ийн талаар ярихаар хүмүүс ихэвчлэн:
“Ямар ажил алга болох вэ?”
“Ямар мэргэжлийг AI орлох вэ?”
“Ямар AI tool сурах вэ?”
гэж асуудаг.
Харин бизнесийн эзэн хүний асуух ёстой асуулт арай өөр.
“AI хөгжиж байгаа энэ үед миний компани яаж илүү өрсөлдөх чадвартай болох вэ?”
Энэ бол ажилтны асуудал биш.
Энэ бол CEO-ийн асуудал.
Учир нь AI зөвхөн контент хийж байгаа юм биш.
AI аль хэдийн:
маркетинг,
борлуулалт,
харилцагчийн үйлчилгээ,
судалгаа,
дотоод ажиллагаа,
санхүүгийн анализ,
шийдвэр гаргалт,
сургалт,
ажлын бүтээмж
гэсэн бизнесийн бараг бүх хэсэгт орж байна.
Тэгвэл бизнесийн эзэн одоо юу хийх ёстой вэ?
1. AI-г нэг “tool” хэрэгсэл гэж харахаа боль.
AI бол ChatGPT дээр пост бичүүлдэг программ биш.
AI бол компанийн бүтээмжийг бүхэлд нь өөрчлөх боломж.
Өмнө нь нэг ажилтан хэдэн цаг хийдэг байсан судалгааг AI хэдхэн минутанд хийж чадна.
Өмнө нь хэд хэдэн хүн оролцож байж гардаг байсан санаа, драфт, анализыг одоо нэг хүн AI-тай хамт хийж чадна.
Тиймээс CEO хүн:
“Манай компанид AI-г хаана ашиглаж болох вэ?”
гэдгээ бүхэл бизнесийн түвшинд харах хэрэгтэй.
2. Хүмүүсээ AI-тай өрсөлдүүлэх биш, AI-тай хүчирхэгжүүл.
Ирээдүйн компаниудын хамгийн том ялгаа нь хэдэн ажилтантай багтай байх чухал биш байх болно.
Харин:
нэг ажилтан AI ашиглаад ямар хэмжээний үр дүн гаргаж чаддаг вэ?
гэдгээр хэмжигдэж эхэлнэ.
Маркетингийн ажилтан AI ашиглаж болно.
Борлуулалтын баг AI ашиглаж болно.
Харилцагчийн үйлчилгээ AI ашиглаж болно.
Менежер AI ашиглаж болно.
Тэр ч байтугай бизнесийн эзэн өөрөө AI ашиглан:
илүү хурдан судалгаа хийх,
илүү сайн шийдвэр гаргах,
шинэ бүтээгдэхүүний санаа шалгах,
өрсөлдөгчөө судлах,
процессоо сайжруулах боломжтой.
AI ажилтныг орлох ёстой гэсэн үг биш.
AI ашигладаг ажилтан AI ашигладаггүй ажилтнаас хэд дахин бүтээмжтэй болох боломжтой гэсэн үг.
3. AI-г бизнестээ оруулахын өмнө бизнесээ өөрөө ойлго.
AI муу системийг сайн систем болгохгүй.
Харин муу системийг хурдан болгож чадна.
Хэрэв:
танай байр суурь тодорхой биш,
хэрэглэгчээ сайн мэдэхгүй,
санал сул,
борлуулалтын процесс замбараагүй,
ажлын урсгал тодорхойгүй
бол AI орууллаа гээд бизнес автоматаар сайжрахгүй.
Харин тэр эмх замбараагүй байдлыг улам хурдан үйлдвэрлэж ч мэднэ.
Тиймээс AI-ийн эрин үед хамгийн хүчтэй компаниуд:
технологитой компани биш,
системтэй компаниуд байна.
4. “Илүү их ажиллах”-аас “илүү зөв шийдвэр гаргах” руу шилж.
AI бидний ажлын хурдыг өсгөнө.
Гэхдээ хурдан байлаа гээд зөв гэсэн үг биш.
Бизнесийн эзний хамгийн том үүрэг бол:
юунд хөрөнгө оруулах,
юуг зогсоох,
юуг автоматжуулах,
юуг хүнээр үлдээх,
ямар хэрэглэгч дээр төвлөрөх,
ямар бүтээгдэхүүн хөгжүүлэх
гэдгийг шийдэх.
AI танд 100 санаа гаргаж өгч чадна.
Гэхдээ:
аль нэг санаанд компаниа авч явах вэ?
гэдгийг AI биш, удирдагч шийднэ.
Тиймээс AI хөгжих тусам CEO-ийн judgment буюу зөв шүүлт хийх чадвар улам үнэтэй болно.
5. Бизнесийнхээ жинхэнэ давуу талыг ол.
AI бараг бүгдэд ижилхэн хүртээмжтэй болно.
Тэгвэл AI өөрөө өрсөлдөөний давуу тал байхаа больж эхэлнэ.
Жинхэнэ давуу тал нь:
танай брэнд,
танай нэр хүнд,
танай хэрэглэгчийн итгэл,
танай өгөгдөл,
танай систем,
танай үйлчилгээний туршлага,
танай баг,
танай хурд,
танай ялгарал
байна.
AI-г хүн болгон ашиглаж чадна.
Харин танай бизнесийг хуулбарлах хэцүү байх ёстой.
Би AI-ийн ирээдүйг хараад:
“Бизнесүүд устах нь”
гэж боддоггүй.
Харин:
“AI бизнесүүдийн хоорондох чадварын зөрүүг асар хурдан томруулна”
гэж хардаг.
AI-г зөв ойлгосон компани илүү хурдан сурна.
Илүү хурдан туршина.
Илүү хурдан контент гаргана.
Илүү хурдан хэрэглэгчийн мэдээлэл боловсруулна.
Илүү хурдан шийдвэр гаргана.
Илүү хурдан систем байгуулна.
Харин AI-г зөвхөн “пост бичдэг tool” гэж харж байгаа бизнес ард үлдэнэ.
SPARKO дижитал маркетинг хөтөлбөр дээр бидний ярьдаг зүйл ч яг энэ.
Зөвхөн Facebook post хэрхэн хийх вэ гэдэг биш.
Харин:
Бизнесээ дижитал орчинд хэрхэн зөв байрлуулах вэ?
Хэрэглэгчээ хэрхэн ойлгох вэ?
Маркетингийг хэрхэн систем болгох вэ?
AI-г компанийнхаа аль хэсэгт ашиглах вэ?
Борлуулалтыг хэрхэн системтэй өсгөх вэ?
Бизнес эзнээсээ хэт хамааралтай байдлыг хэрхэн багасгах вэ?
гэдгийг харна.
AI-ийн үед бизнесийн эзний хийх ёстой хамгийн том өөрчлөлт бол:
AI-г өөрийнхөө ажлыг булаах зүйл гэж харахаа больж, компанийнхаа чадварыг өсгөх боломж болгож ашиглах хэрэгтэй юм.
AI таны CEO биш.
Та CEO хэвээрээ.
Гэхдээ одоо таны удирдаж байгаа багт
AI бас орж ирж байна.
Иймээс та цаг алдалгүй сурч хөгжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсвэл Sparko дижитал маркетингийн хөтөлбөр танд туслах болно.
Т.Гантуяа
Дижитал маркетер, бизнес коуч